Бурхадын ангилал

11/10/2013


Бурхадыг байр байдлаар нь амарлингуй, хагас амирлангуй, догшин гэж нэрлэдэг. Харин ангилалаар нь бурхадыг Лама,Ядам, Бавууханд, Чойжинсүрэнмаа гэж ангилна.


Лама
Лама нь адис жинлавын дээдийг хайрлана. Үүнд : Багш, бурхад буюу Бурхан багш, Бурханы шашны 6 чимэг, 2 дээд , 7 Бандида,
Нинмава ёсыг үндэслэгч- Ловон Бадамжунай
Гаадамбыг үндэслэгч- Балдан Атиша
Гаржүдвыг үндэслэгч –Марва Лозава, Миларайва
Сажын ёсыг үндэслэгч- Сажа Бандид Гунгаажалцан
Жонангын шашныг үндэслэгч- Долбуба Шэйравжалцан,Жэвзүн Дараната
Гэлүгбийн ёсыг үндэслэгч- Богд Зонхова
Мөн Далай Лам, Халхын Богд, Банчэн Богд, Гармава нарын дүрүүд, Брагри Дамцагдорж, Зава Дамдин зэрэг шалгарсан эрдэмтэд орно.
Ядам
Ядам бурхад нь шид бүтээлийн дээдийг хайрлах ба голдуу бясалгал бүтээлийн бурхад орно.
Ядам бурхадыг дотор нь:
  1. Жажүд
  2. Жоджүд
  3. Налжоржүд
  4. Налжор лана мэби жүд гэж 4 ангилна.
1.Жажүд ёсны бурханд:
Манзушир, Жанрайсиг, Доржсэмбэ, Доржнамжом, Дарь Эх , Дорж шүг, Намжалмаа, Аюуш , Очирдарь, Нижодва зэрэг орно.
2.Жоджүд ёсны бурханд:
Цагаан Манзушир, Гүнрэг, Намнан-Онжан зэрэг бурхад орно.
3.Налжоржүд ёсны бурхадад:
Дорон, Чагдарчойжүн, Хайсү- Намжал зэрэг орно.
4.Налжор лана мэби жүд ёсны бурхадад:
Их хөлгөний Дэмчог, Дүйнхор, Очирваань,Сандуй, Жигжид, Махамаяа, Жэдор, Гүрүгүли зэрэг бурхад орно.
Бавууханд
Баатар дагинас гэсэн төвд үг, ашдын нөхөр болдог. Энэ бурхад бүсгүй дүртэй, язгуурын Нархажид, Хандын 5 аймаг,Сэндом, Тахилын охин тэнгэр зэрэг бурхад орно.
Чойжинсүрэнма
Номыг тэтгэгч сахиус буюу элдэв чөтгөр, саад барцадыг арилгана. Үүнд: 10 Хангал сахиус орно. Эдгээрийг ертөнцөөс хэтэрсэн ба ертөнцийн гэж 2 хуваана.
Ертөнцийн сахиус: 5 хаан, Дамдин- Дорлэг, Жамсран, 4 махранз нь номын сахиусны дүрээр
Ертөнцөөс хэтэрсэн сахиус: Гомбо, Лхам, Чойжоо, зэрэг нь номын сахиусны дүрээр оршино

No comments:

Post a Comment

 

Хандалт

Most Reading