Бурхан бүтээх урлаг

11/10/2013


Бурханы шашны тухай эхлэн ойлгоход үгийн язгуур үндсийг ухан ойлговол нэн тустай. Тиймээс “Бурхан” ба “шашин” гэх хоёр үгийн язгуур гарвалыг авч үзье.Бурхан хэмээх нь Буддха гэсэн самгарид үгийн монголжсон дуудлага юм. Энэ тухай академич Д.Цэрэнсодном самгарид хэлний дараалж орсон хоёр “д” үсэг “р” авиагаар дуудагдах тохиолдох байдаг байна. Ийм учраас “Будда” хэмээх үгийг “Бурхан” хэмээн монголчилон дуудаж заншсан бололтой хэмээн тэмдэглэжээ. Бүр нарийн тодруулбал, самгаридаар Buddha (буддха), түвдээр


Санжаа буюу “санваа”, “жайва” гэх хоёр салаа үгний нийлбэр буюу монголоор “арилсан”, “дэлгэрсэн” гэсэн утгатай. Чухам юу нь арилж, юу нь дэлгэрсэн хэмээвэл “муу сэтгэлийн хир арилж”, “эрдэм билгийн гэгээ дэлгэрсэн” гэсэн өргөн утга санааг агуулах ажээ.
Харин “шашин” хэмээх нь дорно дахины ёсонд “Шасана” гэсэн самгарид гаралтай үг бөгөөд монголоор “заах, засах” хэмээх буюу муу сэтгэлийг засаж муу заяа болон сансраас аврах гэсэн утгатай.Энэ бүгдээс үндэслэн үзвэл сэтгэлийн сөрөг муу зан чанарыг засан ариусгаж, эрдэм мэдлэгийн гэгээг гийгүүлэн төгс боловсорч гэгээрсэн бодгалийг “Бурхан” хэмээх бөгөөд тэрхүү Бурхан гэгээний номлосон сургаал номлолыг “Бурханы шашин” хэмээн нэрлэж байна. Хүн төрөлхтөн түүхэнд ийм зам мөрөөр гэгээрсэн бурхан бол Сиддхартаа Шагжаамүни юм.Тэрээр НТӨ буюу өдгөөгөөс 2500 гаруй жилийн тэртээ хутагт Энэтхэгийн Шагжаан язгуурын Судадана буюу Ариун идээт хааны хөвгүүн болон мэндэлж бага наснаасаа хааны ордонд хан төрийн эрдэмд суралцан амьдарч байгаад байгаад 29 насандаа хааны ордныг орхин буяны мөр хөөн аглаг зэлүүд Ниранзана мөрний хөвөөнөө зургаан жил хатуужил үйлдэн 35 насандаа бурхан болж гэгээрчээ. Ийнхүү төгс гэгээрлийн хутгийг олсон мөчөөс эхлэн 46 жилийн турш тасралтгүй хүн төрөлхтөний төлөө сургаалаа айлдсан билээ.
Эцэст нь хэлэхэд Бурханы шашин нь хүмүүн биднийг зовлонгоос гэтэлгэж амар амгаланд хүргэх гагц зам мөр гэдгийг хэлэх байна.

Бурхан зураг зурахад  анхаарах зүйлс. Ямар дэг ёс сахидаг вэ?
Бурхан урлаач хүн өөрөө бурхныхаа шашны онолын номнуудад их мэргэшсэн, сэтгэл их ариуссан байх ёстой. Бодь мөрийн зэрэг, багшийг шүтэх ёс гээд номлолуудыг нь үздэг. Бурхан тал уруугаа ярихаар тиг хэмжээ, Лүн ван /бурхан бүтээх/ эрхийг нь авшигийн багшаасаа хүртэнэ. Мөн бүтээх гэж буй бурхныхаа бэлгэдэл утгыг болоод үүсэл гарал, түүхийг маш сайн мэддэг, тухайн  бурхныхаа талын бясалгалд суух ёстой. Бурхан бүтээгч хүн дор хаяж Жигжидийн ван, Дүйнхорын ван, Дажиг Ямандагийн ван зэрэг вангуудад суусан байх ёстой. Тэгж байж бурхан бүтээдэг. Бурхдын урлал талаасаа маш нарийн тиг хэмжээтэй, тэр тигээр нь бурхдыг зурдаг онцлогтой. Түүнээс биш зүгээр л шууд хуулаад зурж болдоггүй. 
Манай Монголд буй ганцхан бурханч лам нь Пүрэвбат багш маань юм. Багш маань  Энэтхэг, Төвдийн том том хутагт, хувилгаад багш нараас бурхан зурах уламжлалыг аваад Монголдоо ирээд заасан анхны шавь нь би. “Чи бурхан зурж болно” гэсэн хамгийн анхны зөвшөөрлийг авсан.  Гол нь багшаасаа дамжлагаар аваад явж байгаа нь хамгийн чухал. Ямар нэг хамаагүй хүнээс сурдаггүй, багшаас уламжлан авдаг. Ердийн зураг бол янз бүрийн сургуульд сураад шууд зураад эхэлдэг. Манай бурхны зураг бол заавал лүн ванг нь авч, бясалгал бүтээлийг нь хийж байж бурхнаа бүтээдэгээрээ онцлогтой бөгөөд үүнийг ердийн зураг биш эгэл төрөлхтөн хүнийг оюун санаагаар нь гэгээрэлд татдаг дүрсээр илэрхийлсэн номлол гэж ойлгож болох юм.
Бурхан зурахад малгайнаас ч юмуу, суудлаас нь эхэлнэ гэсэн тодорхой дараалал байдаг уу?
Байлгүй яахав. Бурхан багш дээр жишээ аваад ярья л даа. Сайхан байгалтай Бурхан багшийн зураг байлаа гэхэд, эхлээд эцэг тэнгэр, эх дэлхий гээд сав шим ертөнцийг дүүргэдэг. Энэ нь тэнгэрийнхээ бүх өнгийг таглана гэсэн үг. Тэнгэр цэнхэр учир хөхийн төрлийн бүх өнгийг таглаад, дараа нь газар дэлхий гэдэг утгаар ногооны холбогдолтой бүх өнгийг таглах зэргээр үндсэн таван өнгөний дарааллаар таглаж зурдаг. Эхэлж байгалаа дуусгаад бурхан руугаа ордог. Бурхны бие  лагшин, мутар дүүрлээ, орхимж зэрэг зарим нэг зүйлсийг цэвэр алтаар шаглаад, хээ хуарыг нь чимэглэж зурна. Дараа нь сайхан дагнаас, зураасаа хийж алтаа өргөөд хамгийн сүүлд бурхныхаа мэлмийг нээдэг. Мэлмийг нээгээд бурхан  амь орж байна гэдэг санааг илтгэдэг учраас мэлмийг нээхэд, мутар ч юмуу ямар нэгэн юм дутуу байж болохгүй. Мэлмий нээгээд л тухайн зурганд цэг тавьж байна гэсэн үг.

No comments:

Post a Comment

 

Хандалт

Most Reading