Чойжоо бурхан
Нүсэр уурласан усны үхэр нүүртэй, амаа ангайж хурц соёо ярзайсан, хэлээ хөдөлгөж, хүд нь цахилгаан мэт цахилж гялбаж, ха-ха хатуу наадаж цог эрдэм арган таалж их дуугарсан нь гурван газар цуурайтаж хоёр хөлөө дэвсэлсэн.

Ингэснээр сүмбэр уул доргиж, тур тар түржигнэх чимээ гарч эх газраас цогт очир ямандагийн өмнө тангарагласнаа алгасалгүй зохиогч нь хүний ясан гавал бэрээг баруун гартаа барьж далайсан, зүүндээ хар цалам барьсан хүрэн үс нь дээш өрвөлзсөн, хүний ясан толгой таван язгуурт чимсэн малгайвч ясаар чимгээр биндэрлэсэн, хүний нойтон толгой тавийг хэлхэж хүзүүндээ зүүсэн бөгөөд галын омог их бадарсан, элдэв цэцэг сар, нарны хотол мандалд хийгээд хатуу дуугаар дайсны зүрхийг хагалах усны үхрийн дээр бауун хөлөө хумьж зүүнээ жийжээ.
Манал бурханы тухай

Манал бурхан нь хамаг амьтдыг өвчин зовлонгоос гэтэлгэх их ерөөл тавьсан бурхан юм. Өвдөж зовдоггүй нэгээхэн ч амьтан үгүй. Өвчин зовлонгоос салахад сүсэг бишрэл ба итгэл үнэмшил маш чухал үүрэг гүйцэтгэдгийг орчин үеийн сэтгэл судлаачид нотлосон буй. Ууж буй оновчтой эм, эмчилж буй сайн эмч, мөн өвчин зовлонгоос ангижруулагч бурхан шүтээндээ залбирч чин сэтгэлээсээ шүтэж чадвал эдгэхгүй өвчин гэж үгүй. Монголчууд эрт үеэс “сэжгээр өвдөж сүжгээр эдгэнэ” гэсэн нь үүнтэй холбоотой ажээ. Хүн буян бага үйлдэж нүгэл их үйлдэх болсон цаг үеийг цөвүүн цаг гэх бөгөөд энэ үед эдгэшгүй өвчин асар ихээр гарах болно гэж эртний мэргэдийн лүндэнд байдаг. Эдүгээ өвчиний хувьсан өөрчлөлт, түүнийг эдгээх эмийн хүчин чадал, наад захын эдгэшгүй ханиад томуу зэргээс харахад цөвүүн цаг ирсэн нь тодорхой. Тэгвэл Манал бурхан нь “Цөвүүн цаг болох үед миний адис жинлавын хүч чадал улам нэмэгдэж өвчин зовлонд нэрвэгдсэн хамаг амьтдыг зовлон зүдгүүрээс нь түргэн гэтэлгэх болтугай” хэмээн аугаа их ерөөл тавьсан бурхан тул бид бүхэн сайтар шүтвээс энэ цаг үед эрүүл саруул, энх тунх амьдрахад асар их тус нэмэртэй байх болно.
No comments:
Post a Comment