соён гэгээрүүлэгчдийн үеийн гоо сайхан

соён гэгээрүүлэгчдийн үеийн гоо сайхан

Соён гэгээрүүлэгчдийн үе
Энэ үе нь 17-р зууны дунд үеэс эхлэн 18-р зууны туршид Европуудын бодол санаа, соёлын түүх бөгөөд шинжлэх ухаан, философи, нийгэм, улс төрд явагдсан гүн гүнзгий өөрчлөлттэй үе юм. Уламжлалаас илүүтэй шалтгаан, индивидуализмд илүү төвлөрсөн үе гэж үзэж болно. 

Соён гэгээрэл нь Францын хувьсгалын үеийн улс төрийн өөрчлөлтийн үед ерөнхийдөө дуусгавар болсон бөгөөд соён гэгээрлийн үеийн эрх чөлөө, эрх тэгш байдлыг хүчээр устгаж, уламжлалт, шаталсан улс төр нийгмийн дэг журмыг тогтоосон байна.


Энэ нь мухар сүсэг, үл тэвчих байдлын эсрэг чиглэгдсэн, шинжлэх ухааны бодол, скептицизм, оюун ухааны өөрчлөлтөнд нийгмийг уриалсан үе байсан юм. Энэ үеийн шинэ санаанууд нь барууны ертөнцийн соёл, улс төр, засгийн газруудад удаан хугацааны маш том өөрчлөлтүүдийг авчирсан.

1650-1700 онуудад философичид болох Baruch Spinoza, John Locke, Pierre Bayle, Voltaire, физикч Isaak Newton зэргийн бүтээлүүдээр эхэлсэн. Шинжлэх ухааны хувьсал нь соён гэгээрэлтэй салшгүй холбоотой бөгөөд шинжлэх ухааны нээлтүүд нь байгаль, хүмүүсийн тухай уламжлалт ойлголтуудыг эвдэж, шинэ дүр зургуудыг бий болгож байсан.

Улс орон бүрт соён гэгээрлийн үе нь өөр өөрийн онцлог, ямар нэгэн асуудалд чиглэсэн байсан. Жишээ нь Францад энэ нь засгийн газрын эсрэг, сүмийн эсрэг байдалд ашиглагддаг байсан бол Германд дунд ангийнханд ихэд түгэж, засгийн газар болон сүмүүдэд аюул учруулахгүйгээр үндэсний, спиритуалист үзэл санааг илтгэж байжээ.
Зарим улс үндэстнүүдэд энэ үеийн удирдагчдаар хууль батлуулах, тогтолцоонд өөрчлөлт оруулах зэрэг улсын үйл хэргүүдэд туслахаар ажиллуулж байжээ.

Жишээ болгон цөөн хэдэн улсуудыг орууллаа.
Бүгд Найрамдах Голланд улс


Голландын соён гэгээрлийн үе нь Голландын Алтан Үе дундуур анх эхэлсэн байдаг. Барууны шинжлэх ухаан, соёл урлаг, философи, эдийн засгийн хөгжил цэцэглэлтэнд ихээхэн хувь нэмэр оруулсан гэж үздэг. Зарим голлон оролцсон хүмүүсийг дурьдвал: Baruch Spinoza, соён гэгээрлийн үеийн суурийг тавихад гол үүрэг гүйцэтгэсэн философич, Pierre Bayle, шинжлэх ухаан шашин хоёрын заагийг гаргасан Францын философич зэрэг юм.

Итали


Итали нь соён гэгээрлийн үеийн нөлөөнд ихээр автсан бөгөөд Италийн философи бүрэлдэхэд их нөлөө үзүүлсэн. Хүмүүс хувийн газрууд болон кофе хаусуудад цугларан санал бодлоо хуваалцдаг байжээ. Энэ үед Италийн нийгэм ихээр өөрчлөгдсөн байдаг. Сүмийн нөлөө буурч, шинэ нээлтүүд ихээр дэмжигдэж, барууны шинжлэх ухааны хөгжилд их хувь нэмэр оруулж байжээ.
Польш

Герман, Австри улсуудаас сүүлд Польшид нэвтэрсэн бөгөөд энэ үед Польшийн улс төр, соёл гүн уналтанд орсон байсан юм. 1730-1740 онуудад соён гэгээрлийн үе Польшид өрнөж, Польшийн сүүлийн хаан болон Станислав Август Пониатовскийн үед оргилдоо хүрч, Польшийн 3-р Хуваагдлын (1795) үед буурч, 1822 онд төгссөн байдаг. Соёл урлагт их нөлөө үзүүлсэн байдаг.
Зорилго

“Соён гэгээрэл гэж юу вэ” (1784) эссендээ Иммануэл Кант энгийнээр соёл иргэншлийг өөрийн оюун санаагаа ашиглах эрх чөлөө гэж тодорхойлсон байна.

Хөгжмийн ертөнцөд үзүүлсэн нөлөө
Мухар сүсэгт биш шалтгаанд илүү төвлөрсөн учраас энэ үед соёл урлаг ихээр хөгжсөн. Суралцахуй, соёл урлаг, хөгжим зэрэг нь илүү өргөн, ялангуяа дунд давхаргынханд, тархсан. 


Философи, шинжлэх ухаан, уран зураг зэрэг салбарууд нь зөвхөн мэргэжлийн цөөхөн хүнд хандаж биш бүх нийтэд илүү нээлттэй болж ирсэн. Хөгжимчид өмнөхөөсөө илүүтэйгээр нийгмийн дэмжлэгээс хамаардаг болж, нийтэд зориулсан концертууд алдартай болж, зохиогч, хөгжимчдэд орлогын нэмэлт эх үүсвэр болж иржээ. Концерт нь мөн илүү их хүмүүст хүрэхэд тусалж байв.
Номын үйлдвэрлэл

Нийгмийн соён гэгээрлийн гол түлхүүр шинж чанаруудын нэг нь бүх төрлийн унших материалуудын хэрэглээ нэмэгдсэн явдал байв. Үйлдвэрлэлийн дэвшил нь хэрэглэгчдийг бага өртөгөөр их хэмжээний бараа хүргэхэд дөхөм болгож байв.

1750 он хүртэл хүмүүс өөрсөддөө бага хэмжээний, тодорхой тоотой номуудтай, тэрийгээ давтан уншдаг байжээ. Харин 1750 оноос хойш чадах чинээгээрээ олон ном олж, уншдаг болжээ. Зарим хүмүүс ихээр ном авч чадахгүй байсан тул номын сангууд нийтэд илүү нээлттэй болж эхэлжээ. Мөн номын сангуудаас номыг зээлээр барьцаатайгаар авч унших боломж ч бий болж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн хямд, хуулбар номнууд ч ихээр гарч зохиогчийн эрхийн асуудлууд хөндөгдөж эхэлжээ. Гэхдээ ихэнх нь албан ёсны хэвлэлийн үйлдвэрүүдийн номнууд голлох байр эзэлж байсныг баримтуудаас харж болдог.
Journal des Scanvas анхны хэвлэлт


Үүнтэй зэрэгцэн шинжлэх ухааны болон уран зохиолын сэтгүүлүүд ч дэлгэрч ирсэн. Хамгийн анхны сэтгүүл 1665 онд хэвлэгдсэн Journal des scavans нэртэй Парисийн сэтгүүл байв. Франц, Латин хэл нь нийтлэлүүдийн голлох хэл болж байжээ. Англи хэлтэй нийтлэлүүдийн хэрэгцээ ч тухайн үед бага байсан.





Кофений газрууд

Хамгийн анхны Английн кофений газар 1650 онд Оксфордод нээгдсэн байдаг. Францад 1686 онд анхных нь нээгдэж, 1720 он гэхэд 400 гаруй кофений газруудтай болсон байжээ.
Франц дахь мэтгэлцээний нийгэмлэгийн жишээ

Мэтгэлцээн

Лондонд 1780-аад оноос мэтгэлцээний нийгэмлэгүүд ихээр түгэж эхэлсэн. Тэд маш өргөн сэдвийг авч хэлэлцдэг байжээ. Хамгийн ихээр мэтгэлцдэг байсан сэдэв нь эмэгтэйчүүдийн тухай, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үнэ цэнэ, гэрлэлт, эмэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурь зэрэг байжээ.
Томас Хоббес
Засгийн газрын тухай судалгаанд оновчтой дүгнэн шинжилгээ хийсэн
Бурхан шашны үзлийн эсрэг үзэлтэй, хаант төрийн тогтолцоог дэмждэг.

Хүн төрөлхтөн хүсэл тэмүүллээр хөтлөгдөн явдаг бөгөөд тэдэнд маш сайн удирдагч хэрэгтэй гэж үздэг байсан


Рене дескартис (1596-1650)

Францын философич, математикч
Тэрээр өөрийн мэдлэгийн үндэс суурийг юунаас үүдэлтэй вэ гэдгийг судалдаг байсан






Их катерин 
(1762-1796 Онуудад оросыг удирдаж байсан)
Соён гэгээрүүлэх үйлсээрээ алдартай
оросыг баруунжихад нөлөө үзүүлсэн

Дүгнэлт

Соён гэгээрүүлэгчдийн үе нь 17-18-р зууны хооронд Европын орнуудад бий болсон өөрчлөлт юм. Францийн хувьсгалын үед дуусгавар болсон. Энэ үеэр маш олон шинжлэх ухааны нээлт болон, шинэ санаанууд бий болсон. Голланд, Итали, Польш зэрэг орнуудад ихээр дэлгэрч байсан. Соён гэгээрүүлэгчдийн алтан үеэр Кофе хаус хэмээх газар байгуулагдсан. Энэ нь хүмүүс ирж мэтгэлцэж, санал бодлоо хуваалцдаг газар  юм. Энэ үеэс эхлээд хүн төрлөхтөний бодох сэтгэх чадвар нь илүү хурдацтай хөгжиж эхэлсэн.

No comments:

Post a Comment

 

Хандалт

Most Reading