Гонгор нь зүрх сэтгэлээс ертөнцөт үгээгүй ядуу хоосны зовлон бүгдийг арилгаж бүгдийн есөн хүслийн горьдлогыг хур мэт хангаж өршөөхийн тулд оршдог.
Хоосон чанарын амирлангуй лагшинд босож, сэтгэгчилэн бүтээх итгэлд Зэнд минь Эрдэнэ Гонгор-Ичинноровын бие өнгө цагаанд улаан өнгө тогтсон цог жавхлан төгс,
уурласан, инээсэн, хээнцэр сайхан гялазсан дүртэй, эрдэнийн элдэв сайхнаар хийсэн таван язгуурын чанарт малгайвч ээмэг, хоолойвч их эрдэнийн эрхи зэрэг чимэг найманаар биндэрлэж бүтээдэг байна.
уурласан, инээсэн, хээнцэр сайхан гялазсан дүртэй, эрдэнийн элдэв сайхнаар хийсэн таван язгуурын чанарт малгайвч ээмэг, хоолойвч их эрдэнийн эрхи зэрэг чимэг найманаар биндэрлэж бүтээдэг байна.
Гонгор-Ичинноров нь есөн хүслийг хангах эрдэнийн дээд эзэд минь Норовын зүрхэндээ барьж эрдэнийн эрдэнээр дүүрэн гавалт бумбыг зүүн сүвээндээ тулж бартсан ба ядуурлын хорыг таслах дэвгүг хутга, гурван оронг сүргээр дарах сэрээт түгдэн, дагинасыг дуудаж эрхэндээ хураах дамарыг чанга цохино.
Муу заяаны орноос татах гох дэгээ тэргүүнтнийг тус тус барьж үгээгүй ядуугийн зовлонг санасан төдийн таслаж эрдэнэ мэт туслагч дэд торгон цээживч ба хормогч элбэгийг соёрхож их эрдэнийн гэрэл бадарсны дунд элдэв цэцэг сар, нарны мандалд хоёр өлмийдөө цагаан зүүний нүүрт эздийг дарж хяналтанд барьсан сэлбийн-цал зандан модны их цэцэрлэг болон Гонгор-Ичинноров дагинасын чуулга бүгд иш есөн хүслийг өршөөхийн тулд соёрх, дээд бурхан махгал багштай адил таны лагшин зарлиг, сэтгэлд харшилсан муу үйлс бүгд арилах болтугай.
Эд хадгалагч эздийн хянан барьсан эдийн засагч хүний ертөнцийн эдэлж хэрэглэдэг өмсөж зүүдэг, идэж уудаг бүгд их эрдэнээр үндэслэж буй болдог учир цэвэр ариун сайхнаар хайрлан хүндэтгэн маш их баясан таалж байдаг бөгөөд ариг гамгүй, бүрэлгэн сүйтгэж эвдэх, ялангуяа эд агуулдаг сав, цоож, түлхүүр, эд эрдэнийн зүйлийг хаяж шидэх, алхаж гишгэх, урт тасдаж, хагалж, хэмхэлж үрэгдүүлдэг зэрэгт эздийн эзэд нь гомдож, үл баясгахын цээрлэдэг юм.

No comments:
Post a Comment