Намсрай бурхан бүтээх

11/10/2013

Намсрай бурхан бүтээх

Намсрай бол эдийн засгийн их бурхан. Бүрэм-үсэг хийгээд Рэнчин манбаралын язгуурт бурхан шиг мун Гэгээний өмнө их Очирваанийн зарлигийг хүлээгч бүх төрөлхтнийг
гуйлагчингаас гэтэлгэж үгээгүйн зовлонг арилгаж ертөнцийн цог учралыг ханан баригч, хорлон сүйтгэгчийг ихэмсгээр хялайсан хоёр нүд нь дэлгэрсэн цэцэг мэт уурлан, баясах, амирлангуйн сайхан дүртэй, жаваа нарны гэрэл туссан Алтан сүмбэр уул адил өнгөтэй.
Намсрай бурхан нь санасан төдий л ядуурал арилдаг бурханы хутгыг дээдэд орших ба амьтан бүхний горьдлогыг найман газрын эрх баялагаар хангагч орон бүхий дээдэс эдийн эзэн их хаан бясман нөхөд бүгд ир итгэлт бүхний сэтгэлд одоо таван цөвийн цаг бүхэнд нүглийг бачигт живсээр завсаргүй тав бүгдийг эдэлжээ. Амьтан нийтийн тэтгэгчийг хоёр мөрөнд нар, сараар чимсэн, их зэндмэнээр биндэрлэсэн малгай, ээмэг, эрхи, элбэг сайхан  торгон хувцас дөрвөн шулмасын дайныг асар ялах, би шараас гарсан тугийг баруун гартаа, зүүн гартаа сангийн хурыг буулгагч морин хулгана барьсан их эрдэнийн мөн чанартай амнаас нь эрдэнийн хур буудаг үлгэр бөгөд гэрэлт солонго цацарсан элдэв цэцэг сар нарны хот мандалт хэвтээ арслан дээр сууж огторгуйн санд эрхшээсэн их хаанд та болгоож бурхан гэгээний зарлигийг таалснаа сэтгэж удирдагчийн шажин төрийн сахих хийгээд есөн хүслийн дээдийг хязгааргүй олон амьтанд өршөөхийн тулд ирж соёрхжээ.

Хоосны  агаарт их эрдэнээр бүтсэн дөрвөлжин байшин есийн дунд , гурван давхрын үзүүрт зүүн тал нь болор шил, урд тал нь Биндэръяа, баруун тал нь Бадмаараг, хойт тал нь алт, 2500 баганатай сангийн байшин 15-аар хүрээлсэн  дөрвөн үүд хаалга хайс, цамхаг бүрэн төгс, найман зүг зовхист бүгд сан хумхи сүү ихт үнээ, галбирваас мод, усан сан, нуур тус тус найм найман төгөлдөр эрдэнийн их цэцэрлэгт оршвой.

Урьдын монгол зураачид өнгөрсөн зууны сүүлчээс эхлэн Намсрайд гутал өмсүүлж, хөө хуягтай их баатарлаг байдлаар зурдаг болсон байна.

No comments:

Post a Comment

 

Хандалт

Most Reading