Бурханд мөргөх ёс
Хотлыг гийгүүлэгч бурхан будда, эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд амгалан жаргалыг түгээгч их сургаал номлолыг буй болгохдоо “хүмүүн хэмээгч нь адгууснаас ялгарах онцлог нь бурхан увидас мөн чанартай” гэж тодорхойлоод энэ насанд олдсон хүмүүн заяандаа болохуйн зам мөрийн анхдагч хамгийн эрхэм дээд нь мөргөлийн ёсон хэмээсэн байх юм.
Иймд мөргөлийн мөн чанар утга учир ёс горимын тухай номлон айлдвар сургаалд: хоёр гарын алгыг толгой дээрээ хавсарсан залбирах нь бурхан багшийн оюун ухаанд гүнээ хүндэтгэснийгээ илэрхийлнэ. Алгаа хавсарсан хэвээр хоёр мэлмий хооронд залбирах нь бурхан багшийг оюун ухаанд гүнээ хүндэтгэснийхээ илэрхийлнэ. Хоёр гарын алгыг салгалгүй хоолой хэсэгт хавсарч наминчлах нь бурхан багшийн аман айлдуур сургаал хязгааргүй гүн гүнзгий утгатайд чин сэтгээлээсээ итгэж байгааг илэрхийлнэ. Хоёр гарын алгыг нийлүүлэн зүрхэн тус газраа наминчилах нь бурхан багшийн өргөн мэдлэг их хайр энэрлийг зүрх сэтгэлээрээ мэдэрч, биширч, хүндэтгэж байгаагаа илэрхийлнэ.
Сөгдөж мөрөх ёс: эрэгтэй хүн баруун хөлөө цомцойн хоёр гараа цомцойсон өвдөг дээрээ тавьж, цээжэн биеэ бөхөсхийж амар ирдэг. Эмэгтэй хүн бол зүүн хөлөө сөгдөж , баруун өвдгөө цомцойн хоёр гараа өвдөг дээрээ тавьж цээжин биен бөхөсхийж газар ширтэн амар амгаланг эрдэг.
Мөргөх ёс: эрэгтэй хүн хоёр өвдгөө сөгдөж, хоёр гараа хоёр талаас нь урагш авчран өвдөгний өмнө нийлүүлж, найман хурууны үзүүр газар хүрэхэд цээжин бие толгойгоо бөхөсхийж мөргөдөг. Эмэгтэй хүн баруун хөлөө сөгдөж, зүүн хөлөө цомцойн зүүн гараа дорогш тавин, баруун гарын таван хуруугаа дэлгэж, баруун санчиг өөд өргөхөд толгойгоо хурууны үзүүр тийш хазайсхийж дохиж мөргөдөг.
Сунаж мөргөхийн ач тус: Багш, бурхан, ном гэсэн чухаг гурван эрдэнэд сунаж мөргөхдөө, их нигүүлсэхүйн сэтгэлийг өөртөө төрүүлж, үл хүндэтгэсэн байдал гаргахгүйгээр чин сүжигтэйгээр бурхан багшийн ариун лагшин зарлиг таалалд бишрэн эх болсон хамаг амьтны тусын тулд сунаж мөргөдөг. Мөргөхдөө духаа газарт хүрсэн даруйдаа түргэн босох хэрэгтэй. Энэ нь төрөх, хөгширөх,өвдөх, үхэхийн зовлонт хүрднээс үтэр түргэн чөлөөлөгдөхийг бэлгэддэг. Мөргөөд удаан хэвтвэл могой тэргүүтэн хэвлээр явагчдын муу төрөл олох, мөн гарын сарвууг атгасан чигээрээ мөргөвөл адуу, үхэр тэргүүтэн туурай, туруут адгуусын төрөл олох тул гарын алгыг нийлүүлж, бүтэн алгаараа газарт хүргэж мөргөнө. Тахилгатай уул овоо, ус , орон хангай, дэлхий, тэнгэрийг дорд үзэж буй биш гэгээрсэн оюунт бурханд мөргөхөөс ашдын авралгүй тэнгэр лусад мөргөх ёс нь үгүй. Бурхан сувраганд сунаж мөргөсний ая тус нь хэмжээлшгүй бөгөөд бие эрүүлжиж, омог бардам бусдын дорд үздээс хагацна.

Mysuru Casino - The HERZAMMAN
ReplyDeleteMysuru Casino herzamanindir - 토토 사이트 모음 The Home goyangfc.com of the Best of the Slots! Visit https://febcasino.com/review/merit-casino/ us aprcasino to Play the best slots and enjoy the best table games in our casino. Visit us